Украинд энхийг сахиулагчдыг оруулах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

Украинд энхийг сахиулагчдыг оруулах санал гаргажээ

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Эрдэнэт хотын шинээр ашиглалтад орсон “Хүүхдийн ордонтой” танилцаж, хүүхдүүд, багш, нийгмийн ажилтнуудтай уулзжээ.

Украины зүүн хэсгийн зөрчлийг хянах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагчдыг хамгаалах зорилгоор НҮБ-ын мандаттай цэргийн ажиллагаа явуулах саналыг ОХУ гаргажээ. Олон улсын 600 орчим ажиглагчдын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хөнгөн зэвсэглэсэн энхийг сахиулагчдыг зургаан сарын хугацаатай Украины зүүн хэсэгт байршуулах тухай тогтоолын төслийг ОХУ-аас боловсруулсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд танилцуулжээ. 

Өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын Сямынь хотноо хэвлэлийн хурлын үеэр шинэ цэргийн ажиллагаа “бүрэн тохиромжтой” ч Украины гадаад хэргийн сайд тэр дор нь няцаасан хэмээн мэдэгджээ. Украины талаас НҮБ-ын хамгаалах хүчнийг баталсан тохиолдолд Оросын цэргүүдийг оруулахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байна. Одоогоор тогтоолын төслийн нөхцөл боломжийг хэлэлцэж байгаа ч батлах санал хураалт хараахан явуулаагүй байна. 

Украинд 2014 онд Оросын талыг баримтлагч ерөнхийлөгчийг огцруулж, засаг солигдсоны дараа Донецк, Луганск мужууд салан тусгаарлах тэмцэл өрнүүлж, 10 мянга орчим хүн амь үрэгдсэн юм. Үүний дараа Украины талаас НҮБ-д хандан энхийг сахиулагчдыг илгээхийг хүссэн боловч ОХУ-аас хориг тавьжээ. Киевийн талаас НҮБ-ын энхийг сахиулагчдыг ОХУ-ын хил дээр байршуулж, Украин руу зэвсэг зөөвөрлөж байгаа эсэхийг хянах хүсэлтэй байсан аж.

Б.ТУЯА

Эх сурвалж: Agence France-Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж