МАН-ын бүлэг завсарлага авав

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг завсарлага авав

УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга Браин Күүнцийг өнөөдөр хүлээн авч, уулзлаа.

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн Засгийн газрыг огцруулахгүй байх тухай санал дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

-Шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан тагнасан гэдэг асуудал хэвлэлээр гарсан. Энэ асуудалд олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хаалттай хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан. Би залуу хүн. Цаашид ийм асуудалд холбогдоод явах сонирхол байхгүй. Засгийн газрын огцруулах шийдвэр яаж ч гарсан тагнасан, чагнасан гэх асуудлыг байнгын хороогоор хэлэлцүүлж өгөөрэй.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

-Өнөөдөр манай намын дотоод асуудал гэхээс илүү төрийн хэрэг болчхоод байна. Чагнасан тагнасан асуудалд аль аль талдаа тодорхойгүй болсон. Үүнийг бид ямар ч тохиолдолд нэг талд нь гаргах ёстой. Тусгай хяналтын дэд хороог хуралдуулж, мэдээлэл сонсох шаардлага байна. Өнөөдөр хуулийн байгууллагын заваан юмыг нэг талд гаргахгүй бол энэ нийгэмд итгэж амьдрах хэцүү болж байна. Тиймээс Тусгай хяналтын дэд хороог хуралдуулах хүртэл завсарлага авах санал гаргаж байна. 

Ингээд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг түр завсарлуулав.

Т.НОМИН 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж