“Дахин мэндэлсэн” Диана

Хуучирсан мэдээ: 2017.09.06-нд нийтлэгдсэн

FASHION

“Дахин мэндэлсэн” Диана

Худалдаа хөгжлийн банкны уулзвараас Баруун сэлбийн гудамж буюу Урт цагаан хүртэлх авто замын хөдөлгөөнийг маргааш 23.00 цагаас эхлэн есдүгээр сарын 24-ний 08.00 цаг хүртэл хязгаарлах талаар Нийслэлийн авто замын газраас мэдээлж байна.

Английн ирээдүйн хааны гэргий, Кэмбрижийн ахайтан Кейт Мидлтон хувцас загварын тал дээр цэл залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Диана гүнжийг дуурайж, түүнээс үлгэр жишээ авдаг гэнэ. Зарим нэгэн чухал, онцгой арга хэмжээний үеэр зориудаар түүнтэй адил хувцасладаг нь “Мөнхийн залуу” Диана гүнжид хүндэтгэл үзүүлж буй нэгэн хэлбэр гэгддэг.

Диана 1981 онд хуримын ёслолын бэлтгэл ажлын үеэр. Харин Кейт 2017 онд Диана гүнжийг таалал төгссөнөөс хойш 20 жилийн дараах яг тэр өдөр Диана гүнжийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээний үеэр.

Диана гүнж 1988 оны зургадугаар сарын 15-нд морин уралдаанд очихдоо. Харин Кейт 2017 оны “Уимльбдон” тэмцээний эхний өдөр

Диана 1987 онд Германы Мюнхен хотод айлчах үеэр. Харин Кейт 2017 онд Лондонд Michael Kors-ын малгайтай.

Диана 1991 онд Дурсгалыг хүндэтгэх өдрөөр. Харин Кейт 2016 онд мөн тэр өдөр Diane Von Furstenberg-ийн хүрэмтэй

Диана 1991 оны арваннэгдүгээр сард. Харин Кейт 2016 оны дөрөвдүгээр сард Бутанд.

Диана 1985 оны тавдугаар сард Catherine Walker-ын хүрэмтэй.харин Кейт 2015 оны долдугаар сарп Шарлотт гүнжийг адислах ёслолын үеэр Alexander McQueen-ы даашинзтай.

Диана 1988 онд. Кейт 2011 оны дөрөвдүгээр сард хуримынхаа дараахан

Диана 1980 онд Букингемийн ордонд. Кейт 2011 оны долдугаар сард Хойд Америкт айлчлах үеэр.

Диана 1985 оны дөрөвдүгээр сард Сицилид Catherine Walker-ын даашинзтай. Харин Кейт 2012 оны тавдугаар сард Букингемийн ордонд.

Диана 1985 оны аравдугаар сард Мелбурнд. Кейт 2012 оны тавдугаар сард Jenny Peckham-ын даашинзтай дуурь үзэхээр явав.

Диана 1986 онд Лондон дахь Германы Элчин сайдын яаманд болсон хүндэтгэлийн оройн зоогийн үеэр. Харин Кейт 2012 оны есдүгээр сард Куала Лумпурт мөн л хүндэтгэлийн зоогийн үеэр.

Диана 1985 онд Венецид. Харин Кейт 2012 оны арваннэгдүгээр сард.

Диана хунтайж Чарльзын хамт 1981 онд анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцохоор явахдаа. Харин Кейт 2011 онд Sun Military Awards-т очихдоо.

Диана, хунтайж Чарльз нар 1982 онд хунтайж Уильямыг мэндэлсний удаах өдөр. Харин Кейт, Уильям нар 2013 онд хунтайж Жоржийг мэндэлсний дараа.

Диана, Чарльз нар 1983 онд Австралийн Айерс-Рокт. Харин Кейт, Уильям нар 2014 онд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж