Английн ирээдүйн хааны гэргий, Кэмбрижийн ахайтан Кейт Мидлтон хувцас загварын тал дээр цэл залуудаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Диана гүнжийг дуурайж, түүнээс үлгэр жишээ авдаг гэнэ. Зарим нэгэн чухал, онцгой арга хэмжээний үеэр зориудаар түүнтэй адил хувцасладаг нь “Мөнхийн залуу” Диана гүнжид хүндэтгэл үзүүлж буй нэгэн хэлбэр гэгддэг.