Мисс Ч.Содтуяа экс нөхөртөө гомдож байна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Мисс Ч.Содтуяа экс нөхөртөө гомдож байна

Олны танил сайхан хосуудад зүй ёсоор багтдаг байсан загвар өмсөгч, мисс Ч.Содтуяа болон түүний экс нөхөр загвар өмсөгч А.Чингүүн нар дуулиантай салсан. Тэд нэг нэгнийгээ хэвлэлээр муулсан ярилцлага өгч, тэр ч бүү хэл шар хэвлэлүүд тэдний хооронд яс хаясаар удаан хугацаа өнгөрч байна. А.Чингүүний хувьд нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Содоотой хамт амьдрах гэж гурван ч удаа үзсэн, болдоггүй юм болдоггүй л юм байна” хэмээн хэлсэн бол Ч.Содтуяа “Би биш, Чингүүн өөрөө эхэлж салсан тухайгаа сонин хэвлэлээр ярьсан. Түүнээс биш би өөрөө  эхлээгүй шүү дээ. Яахав заримдаа бид маргалдах үе байсан. Гэсэн хэдий ч би тэр болгоныг асуудал болгоод байдаггүй” хэмээн гомдолложээ.
М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж