Энэтхэгийн хоёр ч эмнэлэгт хүчилтөрөгчийн дутагдлаас болж 200 орчим нярай нас баржээ.
Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Фаррухабад хотын эмнэлэгт сарын хугацаанд 49 нярай нас барсны 30 нь хүчилтөрөгчийн дутагдлаас болжээ.
Түүнчлэн Горахпур хотын эмнэлэгт 160 нярай нас барсны олонх нь ижил шалтгаантай байв. Цагдаагийн газраас эмнэлгийн 30 орчим ажилчныг хэрэгт буруутган, мөрдөн шалгаж байгаа аж.
Дээрх хоёр эмнэлэгт өнгөрсөн долдугаар сарын 21-ээс наймдугаар сарын 20-ны хооронд 200 орчим нярай хүчилтөрөгчийн дутагдлаас болж нас барсан талаар Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Эмнэлгүүдэд хүчилтөрөгчийн аппарат нийлүүлдэг хувийн компани зургаан сая руппийн (93,500 ам.доллар орчим) төлбөрийн үлдэгдлээс болж нийлүүлэлтээ зогсоосон нь ийм эмгэнэлт байдал үүсгэсэн гэнэ.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС