Дэлхийн хамгийн гоё орныг нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн гоё орныг нэрлэжээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэх үг оруулаагүйгээс болж УИХ-ын гишүүдийн дунд томоохон маргаан дэгдээд байгаа билээ.

Rough Guide гэх жуулчны лавлах бүтээгч дэлхийн хамгийн гоё үзэсгэлэнтэй орноор Шотландыг нэрлэжээ гэж Daily Record сайт мэдээлжээ. Rough Guide лавлахыг уншигчдаас авсан санал асуулгын дагуу шинжээчид дүгнэлтээ гаргасан байна. Жуулчид тус орны онгон байгаль, нуур ба нуурын эрэг дэх наранд шарлагын газрууд, орд шилтгээнүүдийг онцлон үнэлсэн байна. “Шотланд улс Rough Guide уншигчдаас ийм гайхалтай үнэлгээ авсанд бид баяртай байна. Гэхдээ энэ мэдээ нь манай сайхан оронд байсан хүмүүст сюрприз болохгүй” гэж Шотландын VisitScotland гэх үндэсний жуулчны албаны ерөнхийлөгч Малкольм Рохед (Malcolm Roughead) хэллээ. Чансааны хоёрт Канад нэрлэгджээ. Гуравт нь Шинэ Зеланд орлоо. Дөрөвт Итали, тавд Өмнөд Африк бичигджээ. Топ-10-т Индонези, Англи, Исланд, АНУ, Уэльс дараалан багтлаа. Харин жуулчдад хамгийн таагүй орноор Номхон далайн бүсийн Тувалу улсыг нэрлэсэн байна.

Rough Guide лавлах нь 1982 оноос хойш хэвлэгдэн гарч байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж