Хамгийн аз жаргалтай хүмүүс хаана амьдардаг вэ?

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

Хамгийн аз жаргалтай хүмүүс хаана амьдардаг вэ?

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэх үг оруулаагүйгээс болж УИХ-ын гишүүдийн дунд томоохон маргаан дэгдээд байгаа билээ.

Норвегичуудыг дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэж Британийн The Spectator сэтгүүлийн гаргасан чансаа харуулж байна. Чансааны хоёр ба гуравт Дани, Исландчууд жагслаа. Америкчуудыг 14-т, Британичуудыг 15-д нэрлэсэн байв. 

Чансааны 34-т саудчууд, 49-д нь оросууд бичигджээ. Турк, Хятад хоёр 69 ба 79-рт оржээ. Жагсаалтыг баян ходоодыг /хамгийн сүүлчийн 122-р байр/ энэтхэгчууд эзэллээ. 

Гадныханд нээлтэй орнууд

Гадаадын улс орон, тэдгээрийн иргэдэд нээлттэй, ээлтэй орны чансааны тэргүүн байрт Африкийн Коморын арлууд бас багтсан бөгөөд дэлхийн хамгийн найрсаг орон гэж Passport Index порталд өгүүлжээ. Энэ чансаа нь тодорхой нэгэн орон хэчнээн орны иргэдийг визгүйгээр эсвэл ирсэн даруйд нь визийг олгодог үзүүлэлтээр гаргадаг ажээ. Коморт дэлхийн бүх орон буюу 198 улсын иргэдэд айлчлах хөнгөлөлттэй дэглэм үйлчилж байгаа. 

Чансааны тэргүүн байрыг Кот-д’Ивуар, Гвиней-Бисау, Мадагаскар, Мальдив, Мавритани, Микронезийн холбооны улс, Мозамбик, Самоа, Сейшель, Зүүн Тимор, Тоголез улс, Тувалу, Уганда зэрэг улсууд хуваалцлаа. 

Харин хоёрдугаарт нь 197 орны иргэдэд визийн хөнгөлөлт үзүүлдэг Кабо-Верде, Доминика бичигдлээ. Гуравт байгаа Палау улсад 196 орны иргэд очиж болно.

Дөрөвт Жибути, тавд Гаити (195 ба 194 орны иргэдэд нээлттэй) бичигдлээ. Топ-10-т дараалаад Макао (БНХАУ-ын онцгой район), Сент-Винсент ба Гренадина, Камбож, Балба, Эквадор зэрэг улс багтлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж