Оросын хоёр цэрэг Сирид амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

Оросын хоёр цэрэг Сирид амь үрэгджээ

Оюуны өмчийг сурталчлах, хуурамч бараа бүтээгдэхүүнээс сэргийлэх аяныг есдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй.

Сирийн зүүн хэсгийн Дайр эз-Заур хотноо Оросын хоёр цэрэг амь үрэгджээ.

Оросын цэргийн цуваа руу Исламын улс бүлэглэлийн дайчид их буугаар буудсан аж. Цэргийн цуваа Сирид гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хянах армийн алба хаагчдыг тээвэрлэж явжээ. Халдлагын улмаас нэг цэрэг газар дээрээ амь үрэгдэж, нөгөөх нь эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа шархаа даалгүй нас баржээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас амь үрэгдсэн цэргүүдийг нэхэн шагнахаа мэдэгдсэн байна.

ОХУ нь Сирийн армийг дэмжин Дайр эз-Заур хотноо исламын зэвсэгт дайчдын эсрэг агаараас цохилт өгч байжээ. Тус хотноо Исламын улс бүлэглэлийн бүслэлт, хараа хяналтад 93 мянган энгийн иргэн амьдарч байгаа аж.

Б.ТУЯА

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж