Буддын шашинт Мьянмар дахь исламын шашны цөөнх болох рохингья үндэстнүүд хөрш Бангладеш руу ихээр дүрвэж байна.
Мьянмараас Бангладеш улс руу дүрвэсэн исламын шашинтнуудын тоо 87 мянга хүрснийг НҮБ-аас мэдээлэв.
Рахинэ мужид 1 сая гаруй рохингья үндэстэн амьдардаг. Сүүлийн жилүүдэд рохингья үндэстнүүд Мьянмарын Засгийн газрыг шашны цөөнхийг ялгаварлан гадуурхаж байна гэсэн шалтгаанаар Бангладеш руу ихээр дүрвэх болсон. Түүнчлэн буддын шашинт иргэд тэдний тосгоныг шатааж, хүмүүс рүү дайрах болсон гэжээ.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС