Сургууль орчмын бүсийг стандартын дагуу тохижууллаа

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

Сургууль орчмын бүсийг стандартын дагуу тохижууллаа

Dungeons & Dragons толгоом тоглогчдийн нэгэн бүлэг сайн найзынхаа амийг аврахаар зүтгэж байна.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан ерөнхий боловсролын сургууль орчмын бүсийг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэд жолооч нарыг ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус дүүргийн 5, 23, 24, 17, 37, 117-р сургуулиудыг “СУРГУУЛИЙН БҮС. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” MNS 6444 : 2014 стандартад нийцүүлэн тохижуулж ажилласан. 

Үүнд:

  1. Явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах хайлс
  2. Сургуулийн авто зогсоолын байгууламж
  3. ‘Сургууль орчмын бүс’ мэдээлэх лед самбар
  4. Анхааруулах, мэдээлэх тэмдэг, тэмдэглэл
  5. Сургуулийн бүс хэвтээ тэмдэглэл
  6. Хурд сааруулагч

Сургууль орчин нь тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнд тулгарах зам тээврийн хамгийн ээдрээтэй орчны нэг бөгөөд хүүхдүүдийн хувьд ч замын хөдөлгөөнд оролцоход хамгийн төвөгтэй орчны нэг болж байна. Учир нь өглөө голдуу 30 минут, өдөр 15 минутын богинохон хугацаанд замын хөдөлгөөний нягтрал, явган зорчигчийн хөдөлгөөн ихэсдэг.

Эх сурвалж: Замын цагдаагийн газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж