Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Л.Жаргалсайхан, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Зүмпэрэлмаа нар 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах 70 дугаар цэцэрлэгийн зүүн хажууд иргэн н.Өвдөлмаагийн захиалгаар баригдаж байгаа үйлчилгээний 5 давхар барилгын гадна орчны аюулгүй байдал, тус цэцэрлэгийн орц гарцыг чөлөөтэй байлгах талаар өгсөн үүргийн хэрэгжилтэд гүйцэтгэлийн хяналтыг хийж гадна хашааны хаалгыг авхуулж орц гарцыг чөлөөлүүлж, орчны хог хаягдлыг арилгуулж ажиллалаа.
Эх сурвалж: НМХГ