Сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу “USAID” ОХУ-тай хамтран ажиллах гэрээгээ түр хугацаагаар цуцлах болсноо өнөөдөр мэдэгдсэн байна.

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан оюутан, сурагч, хүүхэд, багачуудыг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах зорилгоор улсын хэмжээнд “ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ” сэдэвт арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний хүрээнд Дорноговь аймгийн Цагдаагийн газраас аймгийн Боловсрол соёлын газар болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч нартай уулзалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулан, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо.

ХҮҮХДҮҮДЭД СУРГААЛИАС ГАДНА ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙДАЛ ХАМГИЙН ИХ НӨЛӨӨЛДӨГ. Иймд эцэг эх, жолооч та ч мөн бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулж, замын хөдөлгөөнд аюулгүй зөв оролцох мэдлэг, дадлыг тогтмол хэвшүүлж байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Эх сурвалж: ЦЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж