ХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 оюутанд олгоно

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

ХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр 50 оюутанд олгоно

Үл хөдлөх хөрөнгө, тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхон, эрхэмлэдэг хүмүүсийг нэгтгэх “The luxury property & car showcase-2012” арга хэмжээ есдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд “Marshall luxury” клубт болох гэж байна.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга М.Мөнхбаясгалан, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун болон бусад албаны төлөөлөл өчигдөр /2017.09.04/ ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр ‘Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон ХАА-н салбарын мэргэжилтнийг бэлтгэдэг ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Манай орны эдийн засгийн суурь,тулгуур салбар бол хөдөө аж ахуй. Монгол Улсын Засгийн газраас ХХААХҮ-ийн салбарыг тэргүүлэгч чиглэлээ болгон тодорхойлсон. Тэргүүлэх чиглэлээ болгохоос гадна энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийнхээ нийгмийн байдлыг нь сайжруулах чиглэлээр дэс дараатай ажлууд хийгдэж байгаа’ гэв. Мөн ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлгийг 50 оюутанд жил бүр олгохоор болсон. Өөрөөр хэлбэл, энэ жилээс эхлээд 50 оюутныг ХХААХҮ-ийн сайдын нэрэмжит тэтгэлэгт хамруулж, сургалтыг төлбөрөөс чөлөөлнө’ гэдгийг онцолсон юм.

Дашрамд дуулгахад энэ жил ХААИС-д 2100 орчим оюутан шинээр элсэн орж байгаа юм байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж