УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цагаас хуралдахаар зарласан ч 15:00 цаг болж хойшиллоо.
Бүлгийн хурлаар Удирдах зөвлөлөөс гаргасан ‘Засгийн газрыг тогтвортой байлгах тухай’ тогтоолыг хэлэлцэхээр төлөвлөсөн гэгдэж буй. Уг тогтоолыг олонх дэмжвэл Засгийн газар тогтвортой үлдэнэ. Гэвч гарын үсэг зурсан гишүүдийн тоо 33 болсныг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэллээ. Тэрбээр ‘Гарын үсгээсээ буцсан зүйл энэ 31 хүний хувьд байхгүй. Миний ойлгож байгаагаар өнөөдөр хоёр хүн нэмж гарын үсэг зурж байгаа гэсэн. Зурсныхаа дараа өөрсдөө мэдээлэл хийх байх. 33 гишүүний гарын үсэг бүлэг дээр олонх болно гэж би бодож байна’ гэв.
МАН-ын бүлгийн гишүүд цугласан ч хурал хойшлов. Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД