УИХ дахь МАН-ын бүлэг 11.00 цагт хуралдах зар тараасан. Одоогоор хурал эхлээгүй, гишүүд цуглаж байна.
Өнөөдрийн хуралдаанаар Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг хэлэлцэж, УИХ-ын чуулган хуралдахаас өмнө саналаа нэгтгэх зорилготой юм.
Өчигдөр орой болтол хуралдсан Удирдах зөвлөлийн хуралд Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар оролцсон байна. Харин бусад гишүүд Засгийн газраа тогтвортой байлгах байр суурьтай байсан аж.
Хэрэв бүлгийн гишүүд Удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг дэмжихгүй бол намын бодлогоос зөрсөн гэдэг шалтгаанаар МАН-ын Бага хурал дээр хариуцлагын асуудал ярина гэж Удирдах зөвлөлийн гишүүд үзжээ. Гэхдээ УИХ-ын сонгууль можаритар системээр явагдсан учраас гишүүдэд хариуцлага тооцох боломгүй гэж хуулийн талаас тайлбарлах гишүүн байна.
Т.ДАВААНЯМ