Цахим худалдаа БРИКС-ийн орнуудын хөгжилд хүч нэмнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

Цахим худалдаа БРИКС-ийн орнуудын хөгжилд хүч нэмнэ

БНХАУ-ын Шямень хотноо БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Худалдааны яамны дэд сайд Ван Шөүвэнь БРИКС-ийн орнуудын цахим худалдаанд нөөц хүч их байгаа бөгөөд хойшид талуудын худалдааны хөгжилд шинэ хөдөлгөх хүч болно гэж онцолсон байна.

Тэрээр өнгөрсөн онд БРИКС-ийн орнуудын интернет хэрэглэгчийн тоо 1 тэрбум 460 саяд хүрч, онлайн жижиглэн худалдааны хэмжээ 876 тэрбум 100 сая ам.долларт хүрсэн бол хил дамнасан онлайн борлуулалт 92 тэрбум ам.доллар давсан гэж мэдэгдлээ. Мөн Ван Шөүвэнь цахим худалдаа улс орны эдийн засгийн өсөлт, ялангуяа жижиг аж ахуйн нэгжийн хөгжил, залуучууд, эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахад чухал ач холбогдолтой гэдгийг мөн онцлов.

Эх сурвалж: ССТВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж