100-гаас дээш настны тоо нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

100-гаас дээш настны тоо нэмэгдэж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдсан бөгөөд энэ талаараа бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

100-гаас дээш настай хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн салбарын ололтоос гадна ахмад настнуудад зориулсан нийгмийн халамжийн үйлчилгээ сайжирсантай холбоотой хэмээн Нийгмийн дүн шинжилгээний хүрээлэнгийн арга зүйн судалгааны лабораторийн ахлагч Дмитрий Рогозин РИА Новости агентлагт ярьжээ.

ОХУ-ын Статистикийн хорооны мэдээгээр 2016 оны нэгдүгээр сараас 2017 оны нэгдүгээр сарын хугацаанд 100-гаас дээш настны тоо 923 хүнээр нэмэгдэж, 15 704 хүрчээ. 2014-2015 оны энэ үзүүлэлт 600 хүн байсан юм. 100-гаас дээш настнуудын дийлэнх нт буюу 12 мянга орчим нь эмэгтэйчүүд бөгөөд тэдний 9000 мянга хот суурин газарт амьдарч байгаа юм.

Өндөр настнуудын дийлэнх нь хот суурин газар амьдарч байгаа нь гайхахаар зүйл биш гэж Дмитрий Рогозин хэлсэн байна. “Хот суурин газрын иргэд эмнэмлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой байгаа нь үүний шалтгаан” хэмээн тэр хэлжээ.

А.ТУЛГА

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж