Владивосток БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээж байна | News.MN

Владивосток БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

Владивосток БНАСАУ-ын төлөөлөгчдийг хүлээж байна

Тус хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, гишүүд болох О.Баасанхүү, С.Ганбаатар нар энэ талаар өнөөдөр Төрийн ордны хуралдааны Г танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Владивосток хотноо есдүгээр сарын 6-7-нд болох Дорнын Эдийн засгийн форумд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцоно хэмээн хүлээж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев сэтгүүлчдэд мэдээллээ. Есдүгээр сарын 4-ний өдөр Владивосток хотноо ОХУ болон БНСУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хорооны хуралдаан болсон бөгөөд энэхүү хуралдааны үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ Юрий Трутнев ийн мэдэгджээ.

“Форумын төлөөлөгчид есдүгээр сарын 5-ны өдөр бүрэн цуглах учиртай. Бид Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүлээж байна” хэмээн тэрбээр хэлжээ.

А.ТУЛГА

Эх сурвалж: РИА НОВОСТИ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж