Владивосток хотноо есдүгээр сарын 6-7-нд болох Дорнын Эдийн засгийн форумд БНАСАУ-ын төлөөлөгчид оролцоно хэмээн хүлээж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев сэтгүүлчдэд мэдээллээ. Есдүгээр сарын 4-ний өдөр Владивосток хотноо ОХУ болон БНСУ-ын Засгийн газар хоорондын эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хорооны хуралдаан болсон бөгөөд энэхүү хуралдааны үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэхдээ Юрий Трутнев ийн мэдэгджээ.
“Форумын төлөөлөгчид есдүгээр сарын 5-ны өдөр бүрэн цуглах учиртай. Бид Хойд Солонгосын төлөөлөгчдийг хүлээж байна” хэмээн тэрбээр хэлжээ.
А.ТУЛГА
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ