Кейт Миддлтоны гурав дахь хүүхэд ирэх хавар мэндэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

Кейт Миддлтоны гурав дахь хүүхэд ирэх хавар мэндэлнэ

Бидний амьдарч буй дэлхий ертөнц болоод сансар огторгуйн гадаад орчны дүрсийг өндөр нарийвчлалтай дурандах “Dark energy” камерийг олон улсын сансрын хүрээлэнгийн судлаачид зохион бүтээж байгаа гэнэ.

Кембрижийн гүнгийн авхай Кейт Миддлтон дахин хөл хүнд болсон тухай  Кенсингтоны ордноос албан ёсоор мэдээллээ.

Одоогийн байдлаар Кейт наймаас есөн долоо хоногтой жирэмсэн гэнэ. Гэхдээ түүний биеийн байдал тааруухан байгаа тул ойрын хугацаанд болох арга хэмжээнд оролцох боломжгүй гэж эмч нь хэлжээ. 

Хунтайж Уильям болон Кейт Миддлтон нарын гурав дахь хүүхэд ирэх жилийн дөрөв эсвэл тавдугаар сард мэндэлнэ. Тэр Их Британийн хаан ширээг залгамжлах хүмүүсийн жагсаалтын тавд бичигдэнэ. Хаан ширээг залгамжлах жагсаалтын тэргүүнд хунтайж Чарльз бичигддэг. Харин түүний дараа хунтайж Уильям болон түүний дөрвөн настай хүү Жорж, хоёр настай Шарлотта нар бичигдэж байгаа ажээ. Гэхдээ хунтайж Чарльз  энэхүү эрх мэдлээсээ татгалзаж хаан ширээгээ том хүү Уильямдаа хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн билээ 

Ц.УРАН 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж