МАН-ын УЗ тогтоол гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.09.05-нд нийтлэгдсэн

МАН-ын УЗ тогтоол гаргажээ

Эх орноосоо алсад олон оныг үдсэн хэдий ч цахимжсан ертөнцийн ачаар хавтгай болсон энэ дэлхийд монголдоо болж буй гунигтай бас баярлаж бахадмаар зүйлүүдийг цаг алдалгүй мэддэг болсон.

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр зургаан цаг орчим хуралдсан. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлаар гишүүдийн өргөн барьсан хүсэлтийг хэлэлцсэн байна. Удирдах зөвлөлийн хуралд гарын үсэг зурсан гишүүдээс УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ц.Даваасүрэн нар оролцжээ.

Ингээд Удирдах зөвлөлөөс Засгийн газраа тогтвортой байлгах, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг биелүүлж байх утга бүхий тогтоол гаргасан байна. Уг тогтоолыг өнөөдөр 11.00 цагт хуралдах бүлгийн хурлаар танилцуулж, саналаа нэгтгэх юм байна.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж