БНХАУ-ын Соёлын яам БРИКС-ийн орнуудын урлаг соёлын наадмыг энэ сарын 15-22-ныг хүртэл Шямэнь хотод зохион байгуулахаар болсноо мэдэгдлээ.
БРИКС гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк гэсэн үгний товчлол бөгөөд наадмын үеэр эдгээр орны удирдлагууд хуралдах юм. “Иргэншлийн тогтвортой байдал – иргэдийн уялдаа” сэдвийн хүрээнд зохион явагдах наадмаар таван орны 210 гаруй уран бүтээлчид нэгэн дээвэр дор хуран цугларч, ололт амжилтаа дүгнэнэ.
Түүнчлэн тэд Шя Мэний урлагийн театр, “Гүланюү” хөгжмийн театр, Шя Мэний дүрслэх урлагийн музей зэрэг газрыг үзэж сонирхохоос гадна театрын жүжиг, гадаах тоглолтыг үзэж, урлагийн мастеруудын хичээлд сууж, голлох үзмэр болон БРИКС-ийн орнуудын кинонд үнэлэлт дүгнэлт өгөх зэргээр нийт 30 гаруй үйл ажиллагаанд оролцох аж.
Эх сурвалж: ССТВ
Холбоотой мэдээ