Америкчууд шилдэг компаниудаа нэрлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Америкчууд шилдэг компаниудаа нэрлэв

Тэрбумтан Уоррен  Баффетын хөрөнгө оруулалтын Berkshire Hatahaway компанийг АНУ-ын хамгийн хүндэтгэлтэй арилжааны бүтэц гэж  Harris Interactive-ийн олон нийтийн санал асуулгын дүнг үндэслэн Reuters мэдээлжээ. Америкчуудын үнэлгээгээр Конгломерат 3M, хими, эмийн Johnson & Johnson, Google,  мөн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувийн бүтэц болох Johnson & Son зэрэг компаниуд өндөр үнэлгээ авсан байна.
Харин Freddie Mac и Fannie Mae гэх үл хөдлөх хөрөнгийн компани, AIG гэх даатгалын компаниудыг болон Citigroup ба Goldman Sachs банкуудыг тэд хамгийн муу гэж үнэлжээ. 2002 онд Enron сүйрснээс хойш хамгийн муу нэртэй нь Freddie Mac болов.
Ерөнхийдөө америкчууд өөрсдийн корпорациудыг  доогуур үнэлсэн байна. Асуугдсан хүмүүсийн 81 хувь нь тэднийг “муу”, “маш тааруу” гэсэн байна. Өнгөрсөн жилд ийм үнэлгээг асуугчдын 88 хувь нь хэлж байжээ. Компаниудын хувьд хамгийн гайгүй жил нь 2006 он байсан ба доод үнэлгээ нь 68 хувьтай байжээ. Асуугдагчид үнэлгээ өгөх Harris-ийн жагсаалт 60 байр сурийн тодорхойлолттой байсан ба өнгөрсөн жилийн сүүлчээс энэ жилийн хоёрдугаар сар хүртэл явагдсан асуулгад нийтдээ 30 орчим мянган хүн хамрагдсан байлаа.
Хамгийн таатай салбараар технологи, жуулчлал, бөөний худалдаа нэрлэгдсэн бол хамгийн дургүйцэл төрүүлсэн салбар нь автомашины үйлдвэрлэл ба тамхи үйлдвэрлэл, санхүүгийн бүтэц нэрлэгдлээ.  Berkshire Hathaway компани Fortune сэтгүүлийн гаргасан жагсаалтаар АНУ-ын тэргүүн компаниудын эхний гуравт нэрлэгджээ. Энд Apple нэгд үнэлэгдсэн байна. Небраска мужийн Омахад байрладаг Berkshire Hathaway нь дэлхийн тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компани бөгөөд түүний жилийн орлого нь 100 тэрбумаас өндөр гардаг аж. 2008 онд уг компанийн цэвэр орлого таван тэрбум ам.доллар хүрч байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж