МАН-ын Удирдах зөвлөлийн хурал зургаан цаг гаруй үргэлжилжээ. Хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг голлон хэлэлцсэн байна. Хурлаас ямар шийдвэр гарсан нь одоогоор тодорхойгүй байгаа ч УИХ дахь МАН-ын бүлэг маргааш /2017.09.05/ 11.00 цагт хуралдах зар тараажээ.
Ингээд есдүгээр сарын 7-ны дотор УИХ-ын чуулган хуралдаж, Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан Засгийн газрыг огцруулахгүй гэдэг саналыг хэлэлцэх бололтой.
Огцруулах бичигт гарын үсэг зурсан гишүүд намынхаа Бага хурлыг хойшлуулах байр суурьтай байсан тул УИХ-ын чуулган хуралдахаас өмнө Бага хурал хуралдах боломжгүй болсон гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг маргааш хүргэнэ.
Т.НОМИН