Өмнөд Солонгос Америкийн системийг үргэлжлэн байрлууллаа

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Америкийн системийг үргэлжлэн байрлууллаа

Нийслэлийн Засаг дар­га Э.Бат-Үүл хоёр до­лоо хоногийн өмнө НМХГ-ын дарга Л.Бям­басүрэнг огцруулах сана­лыг МХЕГ-ын дарга Р.Сод­хүүд илгээв.

Фото: Kyongbuk Maeil Shinmun

Өмнөд Солонгосын эрх баригчид Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг өөрийн нутаг дэвсгэрт байрлуулах ажиллагааг үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байна.

Энэ тухай Өмнөд Солонгосыг Korea Herald сонин тус орны БХЯ-ны эх сурвалжийнхаа мэдээний дагуу бичжээ. Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд THAAD системийн  дөрвөн  пуужин харвах  төхөөрөмжийг Сенжу хотын ойролцоо байрлуулж эхлэх гэнэ.

Additional THAAD deployment likely next week: report#THAAD #SouthKorea #US #Chinahttps://t.co/Z7WmOLx7pS

— The Korea Herald (@TheKoreaHerald) September 1, 2017

2017 оны зургадугаар сард Өмнөд Солонгосын эрх баригчид Америкийн ПДХС-ийг байрлуулахаа зогсоосон байна. Орос ба Хятад ТHAAD  систем байрлуулахыг эсэргүүцсэн юм. Энэ системийг байрлуулснаар, Хятадын Манжуур дахь  цэргийн хүчний үйл ажиллагаанд ноцтой сөрөг нөлөөтэй гэж байлаа.

Наймдугаар сарын 31-ний өдөр Хятадын БХЯ-ны  албан ёсны төлөөлөгч Рен Гоцян Америкийн цогцолборын талаар  Хятад улс тууштай  бодлого баримталж байгаа хэмээн онцолсон байна.

Фото: Li Xiaowei / Хятадын БХЯ-ны хэвлэлийн алба

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж