АНУ-ын Орландо мужид Пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тэмцээн наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 3-нд үргэлжлэв. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны хоёр тамирчин өрсөлдсөн юм.
Тэмцээний өсвөр үеийнхний 120 кг-ын жинд Азийн аварга ‘Стронг’ клубын тамирчин Ж.Билгүүн суултын төрөлд 250 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртжээ. Манай тамирчин үүнээс гадна шахалтын төрөлд 145, таталтын төрөлд 230 кг-ыг өргөснөөр нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байрт орсон байна.
Эх сурвалж: MMINFO.Mn