Майкл Вайсс, Д.Төрбат нар “Дэлхийн шилдэг хөлбөгбөгчин”-д саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Майкл Вайсс, Д.Төрбат нар “Дэлхийн шилдэг хөлбөгбөгчин”-д саналаа өглөө

Монголбанк өчигдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдааг зохион байгууллаа.

2017 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчин ирэх сард тодорно. Тус шагналын эзнийг шигшээ багуудын ахлах дасгалжуулагч, багийн ахлагчдын саналаар тодруулдаг уламжлалтай. 

Өнөөдөр Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс болон багийн ахлагч Д.Төрбат нар өөрсдийн саналаа илгээсэн байна. 

Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/ 2009 оноос эхлэн “Франс футбол” сэтгүүлтэй хамтран “ФИФА Баллон д’Ор” шагналыг дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгож эхэлсэн. Харин эдгээр байгууллагууд өнгөрсөн жилээс дэлхийн шилдгүүдийг тус тусдаа тодруулдаг болсон билээ.

ОУХБХ-ны өнгөрсөн жилийн шилдэг хөлбөмбөгчнөөр Португалийн шигшээ болон Испанийн Реал Мадрид клубийн довтлогч Кристиано Роналду тодорсон. 

Өнгөрсөн жил монголоос шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан З.Баттулга болон багийн ахлагч Д.Төрбат нар дэлхийн шилдэгт өөрсдийн саналаа явуулж байсан бол энэ жил Герман мэргэжилтэн Майкл Вайсс шигшээ багийг удирдах болсон билээ. 

ОУХБХ дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд нэр дэвшсэн 23 тоглогчийн нэрсийг зарласан. Ялагчийг аравдугаар сарын 23-ны өдөр Английн нийслэл Лондон хотод болох “The Best FIFA Football Awards” арга хэмжээн дээр зарлах юм. 

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж