МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны “Сүхбаатар” танхимд өнөөдөр 15.00 цагаас хуралдахаар зар тараажээ. Хурал одоогийн байдлаар эхлээгүй байгаа ч Удирдах зөвлөлийн гишүүд идэвхтэй ирсэн тул удахгүй эхлэх аж.
Хурлаар УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ гэсэн албан бус мэдээлэл байна. Мөн есдүгээр сарын 5-нд намынхаа Бага хурлаар хэлэлцэх асуудлыг товлох аж.
Т.НОМИН