Х.Цагаанбаатар гавьяатын медалийн найраг

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар гавьяатын медалийн найраг

Х.Цагаанбаатар гавьяатын медалийн найраг

Монголын спортын түүхэн дэх шилдэг тамирчдын нэг, жүдогийн түүхэнд Монголоос төрсөн анхны дэлхийн аварга Х.Цагаанбаатарын бас нэгэн авьяас Дэлхийн аваргын шалгаруулах тэмцээний үеэр илрэв.

Унгарын нийслэлээс жүдо бөхийн ДАШТ-ийг эхнээс нь дуусах хүртэл “шууд дамжуулалт” хийсэн Х.Цагаанбаатар монгол бөхчүүдийнхээ барилдааныг тайлбарлаж, тамирчдаа загнаж, зааж, зөвлөж, ялахад нь хамт баярлаж, ялагдахад нь хамт гуньсаар зургаан өдрийг үдэв.

Эмоцитой, телевизийн нэвтрүүлэгчийн дайтай уртай тайлбарлаж байгааг нь түүний Facebook Live бичлэгийг үзсэн жүдо сонирхогчид шагшиж байлаа.

Харин ДЭЛХИЙН АВАРГА-тай болж, Д.Сумъяа алтан медалийн тавцанд зогсоод, нулимс дуслуулсан тэр өдөр Х.Цагаанбаатар гавьяат отгон аваргад зориулж, ‘дэлхийн дэвжээ’-нээс ийн шүлэглэжээ.

Хасаж урсгасан хөлс чинь чинийх ч
Харцнаас чинь урсах нулимс Монголынх
Гар чинь атгаж зүрх чинь хүсэж
Гарцаагүй чи Дэлхийн Аварга боллоо
Газрын холоос яаран тэмүүл
Эх орондоо үнсүүл Баатар минь…

Дэлхийн аваргын сүүлчийн өдөр Олимпийн аварга Н.Түвшинбаяр дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэхэд ч мөн сэтгэл хөдлөлөө барьж дийлсэнгүй. Их аваргадаа зориулан сэтгэлийн угаас мөр холбон,

Улс түмний хайртай хүү
Ухаант аавын отгон хүү
Улсын БААТАР Н.Түвшинбаяр
Агуу амжилтын эзэн
Ард түмний хүү
Бөх барилдахад толгой чухал
Бүгдийг удирдахад чадвар чухал
Баатар болоход хөлс чухал
Бүх зүйлд сэтгэл чухал хэмээн шүлэглэжээ.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж