Загвар өмсөгч болсон “хоригдол”

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгч болсон “хоригдол”

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг таван тэрбум хоёр зуун зургаан сая хорин мянга найман зуун гучин зургаан төгрөг байхаар тогтоов

20 настай Мехи Аланте Лаки хэмээх энэ залуу өнгөрсөн жил жолоо барьж яваад хурд хэтрүүлсэн хэрэгт буруутгагдан цагдаагийн газарт хүргэгджээ. Гэхдээ энэ хэрэг түүний амьдралыг эерэг тал руу нь өөрчилсөн юм.  

Цагдаад хүргэгдсэн Мехи мэдүүлэг өгснийхөө дараа хоригдлын хувиар зургаа авхуулсан нь цагдаагийн газрын твиттер хуудсанд нийтлэгджээ.

Гайхалтай явдал болж, түүний өвөрмөц төрх олон нийтийн анхаарлыг татаж, удалгүй “St Claire’s Modelling” агентлаг загвар өмсөгчийн гэрээ байгуулах санал тавьсан байна. Азтай залуу өнөөдөр чамгүй орлоготой загвар өмсөгч болсон бөгөөд түүний инстаграм хуудас 22 мянган дагагчтай. 

Мехи Аланте Лакиг олон нийтийн сүлжээнд  “Хорих газрын сайхан залуу” гэж нэрлэх болжээ. 

 

Ц.Уран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж