Д.Отгондалай медалиа гардлаа

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

БОКС - ДАШТ 2017

Д.Отгондалай медалиа гардлаа

Д.Отгондалай медалиа гардлаа

Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Д.Отгондалай медалиа гардлаа.

Дэлхийн аваргын шигшээ тоглолтууд бямба гаригийн шөнө болж, 10 жинд дэлхийн аварга тамирчид тодорсон.

Д.Отгондалайгийн өрсөлдсөн 60 кг-ын жинд хагас шигшээд манай тамирчныг ялсан Францын боксчин Софиан Оумия аваргын төлөө Кубын Лазаро Альварезийг 5:0 харьцаатай ялж, аваргалжээ.

Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн Гавьяат тамирчин Д.Отгондалай ДАШТ-ээс ийнхүү анхныхаа медалийг зүүж, Монголын боксын спортын түүхэнд олимп, дэлхийн хос медальтай дөрөв дэх тамирчин боллоо.

С.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж