“UB Hiking” клубын тамирчид эх орондоо ирлээ

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Аянчин Аутфиттерс ХХК

“UB Hiking” клубын тамирчид эх орондоо ирлээ

“UB Hiking” клубын тамирчид эх орондоо ирлээ

“UB Hiking” клубын тамирчид “Lenin Peak Sky Marathon” тэмцээн амжилтай оролцож, есдүгээр сарын 2-нд эх орондоо ирлээ. Тэднийг клубын гишүүд болон “Аянчин Аутфиттерс” компанийн хамт олон тосч, баяр хүргэсэн юм. 

Тэмцээнд баг тамирчдаа ахлан оролцсон У.Ариунзoригттой ярилцлаа. 

-Юуны өмнө багийн бүх гишүүдэд баяр хүргэе. Уулчдын нэгэн том сорил болдог “Lenin Peak Sky Marathon” тэмцээний талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Баярлалаа. Манай клубын хувьд анх удаагаа энэ тэмцээнд оролцлоо. Амжилттай оролцоод ирсэндээ баяртай байна. Тэмцээний хувьд Киргизийн нутаг дахь Памирын нуруунд наймдугаар сарын 23- 25-нд зохион байгуулагдлаа. “Lenin Peak Sky Marathon”нь Zaalasky дахь хамгийн өндөр оргил руу 6100 метрийн өндөрт гүйдэг, хүнд хэцүү өрсөлдөөнтэй болдгоороо онцлог. Бид энэ удаа ямар нэгэн байгууллагын нэр дээр бус зөвхөн клубээрээ биен даан оролцсон . Ингээд манай тамирчдаас ‘Раздельная’ оргил /6148 м/ буюу сонгодог замын 3-р отог хүртэлх уралдаанд тамирчин Н.Отгонбат эрэгтэй төрөлд III байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Э.Уранболор тэргүүн байрт шалгарлаа. Мөн энэ төрөлд Б.Ариунтуул, М.Болор-Эрдэнэ нар III, IY байрын эзэд болсон.

-Тэмцээний гол онцлог юу байв?

-Lenin Peak ni далайн төвшнөөс дээш 7134 метрийн өндөрт байрлах Zaalasky дахь хамгийн өндөр ууланд болдог. Нийт 6400 метр зам туулж гүйдгээрээ онцлогтой. 7000 метрийн өндөрт гүйнэ гэдэг хүнд даваа ч гэлээ уулын хорхойтнуудын хувьд адал явдалтай, мартагдахааргүй үйл явдал болж чаддаг.

-Ерөнхийдөө клубын гишүүд бүгд амжилттай, жигд оролцсон байсан. Энэ нь бэлтгэл сургуулилттай холбоотой байх. Та бүхэн тэмцээний өмнөх бэлтгэлээ хэр хугацаанд базаасан бэ? 

-Жилийн хугацаанд үргэлжилсэн. Ууланд авирах гэх мэтээр сургуулилтаа хийж тогтмол хийж байсан. Биеийн хүчний бэлтгэлийн хувьд гурван сарын хугацаанд маш эрчимтэйгээр хангасан. Харин техник тоноглолын хувьд нэг сарын хугацаанд анхаарал хандуулсан.

Анх удаа оролцож байгаа гэдэг утгаараа очоод багагүй сандарч байсан. Бусад орны тамирчдыг хараад тэвдэх, сүрдэх сэтгэгдэл төрж байлаа. Учир нь өрсөлдөгч тамирчид маань их биерхүү, өндөр хүмүүс байсан.

-Тэмцээнд нийт хэчнээн орны тамирчид оролцсон бэ? 

-Таван орны уулчид ирсэн.

-Спортын салбарынхны хувьд ивээн тэтгэгч чухал байдаг. Ялангуяа уулын спортынхонд ивээн тэтгэгч, дэмжигч үргэлж чухалд тооцогдсоор ирсэн. Хувцас, техник хэрэгсэл гээд өртөг өндөртэй төрөл шүү дээ?

-Мэдээж тийм. Манайд жишээ нь уулын спортынхныг даатгалд хамруулдаггүй. Энэ тэмцээний гол шалгуурын нэг нь заавал даатгуулсан байх ёстой гэсэн шалгуур байсан нь бидэнд нэг төрлийн бэрхшээл болсон. Харин “Монре даатгал”-ын хамт олон биднийг дэмжиж, даатгалд хамруулж өгсөн явдалд маш их баярлаж байгаа. Мөн техник хэрэгсэл, тоногийн хувьд ивээн тэтгэгчдээсээ найдвартай, чанартай, дэлхийн брэнд бүтээгдэхүүнүүдийг авч чадсандаа баяртай байгаа. “Аянчин Аутфиттерс”-ын хамт олондоо маш их талархаж байна. Тэмцээнд оролцсон хамт олонд чөлөө олгосон байгууллагуудад ч мөн баярласнаа уламжилъя. Энэ нь өөрөө маш том ивээн тэтгэлэг, дэмжлэг шүү дээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж