Японы гүнж Мако ням гаригт (2017.09.03) албан ёсоор сүй тавьж буйгаа зарлалаа.
Тэрбээр ард гаралтай Кэй Комурод хайр сэтгэлтэй болсноор гүнжийн хэргэмээсээ татгалзаж байна. Мако гүнж “Би түүнийхээ нар мэт инээмсэглэлд татагдсан” хэмээжээ. Тэдний сүй тавих тухай өнгөрсөн тавдугаар сард хэвлэлүүд мэдээлсэн боловч эзэн хааны зөвшөөрлийг авснаар албан ёсоор нийтэд зарлалаа.
25 настай Кэй Комуро нь нэгэн хуулийн фирмд ажилладаг аж. Хосууд таван жилийн өмнө их сургуульд суралцаж байхдаа танилцжээ. Хунтайж Фумихитогийн ууган охин Мако музейн судлаагч чиглэлээр ажилладаг.
Японы хуулиар хааны гэр бүлийн эмэгтэй гишүүн энгийн иргэнтэй гэрлэвэл хэргэмээ хураалгадаг.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ