Замын-Үүдийн ”Сод” цэцэрлэгийн багачууд баярт өдрөө баялаг бэлэгтэй эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Замын-Үүдийн ”Сод” цэцэрлэгийн багачууд баярт өдрөө баялаг бэлэгтэй эхлүүллээ

Замын-Үүдийн ”Сод” цэцэрлэгийн багачууд баярт өдрөө баялаг бэлэгтэй эхлүүллээ

“Сод Монгол групп” ХХК-ийн хамт олог нийгмийн хариуцлагаа ухамсарлан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьдралын боломж баталгаат түвшнээс доогуур хүүхдүүдэд байнга туслахаас гадна Монгол Улсад хамгийн их асуудал дагуулж буй бага насны хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол олгох ажилд түлхүү анхаардаг. Тус компанийн хамт олон “Сод” сүлжээ цэцэрлэгийг байгуулж, хүүхэд багачуудыг сурч боловсрох орчин нөхцөлөөр хангасаар ирсэн.

Дөрвөн жилийн өмнө Дорноговь аймгийн Замын-Үүд суманд “Сод” цэцэрлэгийг байгуулж, жил бүр тус цэцэрлэгийн хүүхэд багачуудад хичээлийн хэрэглэл, хүүхдүүдэд шаардлагатай эд материалыг бэлэглэж ирсэн уламжлалтай.

Замын-Үүд суман дахь “Сод” цэцэрлэг нь хоёр ангитай, жилдээ 100 гаруй хүүхэд хүлээн авч, сургуулийн өмнөх боловсролыг олгодог. Энэ хичээлийн жилд тус цэцэрлэгт 100 хүүхэд бүртгүүлсэн бөгөөд эдгээр хүүхдэд хичээлийн хэрэглэл, шаардлагатай зүйл болон тоглоомыг “Сод Монгол групп” ХХК-ийн төлөөлөл 9-р сарын 1-ны өдөр хүлээлгэн өглөө.

Суманд цэцэрлэг байгуулсан нь хүүхэд эрүүл, ая тухтай орчинд боловсрол олохоос гадна тэдний ажил эрхлэх боломжтой болсон гэдгийг тус нутгийн удирдлагууд хэлж, талархаж буйгаа илэрхийлсэн юм. Мөн байнга холбоотой байж, шаардлагатай эд материалаар тусалдаг “Сод Монгол групп” ХХК-ийн хамт олонд баярлаж явдгаа энэ үеэр цэцэрлэгийн багш нар хэлж байлаа. Компанийн хамт олон ‘Сод’ цэцэрлэгийн багачуудад байнга тусалж байхаа илэрхийлж, эрдэм мэдлэгтэй эх орондоо тустай хүн болохыг хүүхдүүдэд хүсэн ерөөв.

Эх сурвалж: icomment.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж