ОХУ болон Казахстаны худалдааны эргэлт 40 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

ОХУ болон Казахстаны худалдааны эргэлт 40 хувиар өснө

Казахстан дахь ОХУ-ын Худалдааны төлөөлөгч Александр Яковлевийн хэлснээр хоёр улсын хоорондох худалдааны эргэлт энэ оны эцэс гэхэд 40 хувиар өсөх таамагтай байна.

“Сүүлийн найман сарын байдлаар хоёр улсын хоорондох худалдааны эргэлт 34 хувиар өсөөд байна. Энэ чиг хандлагаар оны эцэс гэхэд 40 хувь хүрэх магадлалтай” хэмээн Астана хотноо болон ОХУ-Казахстаны бизнес форумын үеэр Александр Яковлев хэлжээ.

Казахстаны худалдааны гол түнш нь ОХУ юм. Нийт худалдааны 20 хувь нь ОХУ-д ногдож байгаа юм. ОХУ-ын араас БНХАУ, Итали жагсч байна.

Хөрөнгө оруулалтын хувьд ч ОХУ Казахстаны эдийн засагт тэргүүлэх байр суурьтай байна. “ОХУ-ын хөрөнгө оруулагчид жил бүр Казахстанд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулж байна. Өнгөрсөн 2016 оны байдлаар ОХУ-аас Казахстанд ОХУ-аас нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бол Казахстанаас ОХУ-д 700 сая ам.долларын хөрөнгө оруулжээ” хэмээн Яковлев хэлжээ.

Өнөөдрийн байдлаар Казахстаны зах зээлд 20 тэрбум ам.долларын нийт өртөгтэй 100 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа, мөн хэрэгжүүлэхээр зэхэж байгаа юм.

А.ТУЛГА

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж