Brexit-ийн асуудлаар хэлэлцээ явуулж байгаа Европын холбооны гол төлөөлөгч гурав дахь удаагийн уулзалт амжилтгүй болсон тухай мэдэгджээ. Тэрбээр уулзалт гол асуудалдаа ямар ч ахиц гаргаагүй гэж дүгнэсэн байна.
Brexit ямар үнэтэй вэ?
Харин “Британийн Дэвид Дэвистэй Брюссельд явуулсан өнгөрсөн долоо хоногийн гурав хоногийн хэлэлцээ зарим нэг асуудалд тодорхой ахиц гаргалаа” гэж ЕХ-ны хэлэлцээрийг явуулагч Мишель Барнье мэдэгджээ. Гэхдээ хоёр тал ЕХ-ноос Их Британийг гаргах “наймаа”-ны тухайд тохиролцоо хийхэд хол байгаа бололтой.
‘Үндсэн гол асуудлаараа бид шийдвэртэй үр дүн гаргаж чадаагүй байна” гэж Барнье сэтгүүлчдэд мэдэгдээд, уулзалтаар иргэний эрх болон Британийн Brexit хуулийн төслийн талаар ярилцсан гэжээ.
Гэхдээ тэр хэлэлцээрт саад болж байсан гурав дахь том асуудал болох Ирландын хилийн асуудлын тухайд дэвшил гарсан гэсэн байна.
Барньегийн хэлснээр үндсэн асуудлууд шийдэгдэхгүй байгаа тул хоёр талын ирээдүйн харилцааны талаарх дараагийн шатны хэлэлцээг явуулахад бүрхэг байгаа аж. Уг нь бол дараагийн уулзалтыг аравдугаар сард товлож байсан юм.
Тохиролцоог цаг тухайд нь амжуулахын тулд өөрийн багийн “хурд”-ыг нэмэх хүсэлтэй байгаагаа ч тэр нуусангүй.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР