НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Путин оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Путин оролцохгүй

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин удахгүй эхлэх НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохгүй хэмээн түүний Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.

НҮБ-ын ээлжит Ерөнхий ассамблейн чуулган Нью Йорк хотноо есдүгээр сарын 12-нд эхлэх юм.

Уг чуулганд оролцох ОХУ-ын төлөөлөгчдийг Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэргүүлнэ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн дэд сайд Геннадий Гатилов, НҮБ дахь ОХУ-ын Байнгын төлөөлөгч Василий Небензя, Холбооны зөвлөлийн Гадаад харилцааны асуудал хариуцсан хорооны тэргүүн Константин Косачев, Төрийн Думын Гадаад харилцааны хорооны дарга Леонид Слуцкий нар багтжээ.

Владимир Путин өнгөрсөн 2016 онд мөн уг чуулганд оролцоогүй бөгөөд энэ онд өнжсөнөөр хоёр жил дараалан оролцохгүй болж байгаа юм. Сүүлийн удаа тэрбээр 2015 онд очиж оролцсон бөгөөд тухайн үед НҮБ-ын индэр дээрээс тулгамдаж байгаа олон асуудлаар байр сууриа илэрхийлсний дотор Украины асуудал, мөн Ойрхи Дорнод дахь терроризмтэй тэмцэх асуудлууд байсан юм.

НҮБ-ын чуулганд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ерөнхийлөгчийн хувиар анх удаа оролцоно. Ройтер агентлагийн мэдээлснээр чуулган эхлэхийн өмнөх өдөр Ерөнхийлөгч Дональд Трамп бусад улс орны тэргүүн нартай уулзаж НҮБ-ыг өөрчлөн шинэчлэх талаар ярилцаж, үүнтэй холбоотой тогтоолын төслийг үзэглэх ажээ. Энэхүү төслийн баримт бичигт НҮБ-ын ажилтнуудын тоог цөөлөх, АНУ-д ногддог татварын хэмжээг бууруулах зэрэг асуудал багтжээ.

А.ТУЛГА

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж