Интерпол Саддамын охины эрэлд гарчээ | News.MN

Интерпол Саддамын охины эрэлд гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Интерпол Саддамын охины эрэлд гарчээ

Олон улсын эрүүгийн цагдаа (Интерпол) Иракийн дарангуйлагч агсан Саддам Хуссейны  охин 41 настай Рагад Хусейныг (Raghad Hussein) баривчлах зөвшөөрлийг тараасан байна. Тэр эмэгтэй өөрийн эх  Саджида Талфагийн (Sajida Talfah) хамт 2006 оноос хойш Иорданд амьдарч байгаа юм. Түүнийг терроризмд тус дэм болон салан тусгаарлагчдад эд материалын тусламж үзүүлсэн гэж буруутгаж байна. Өмнө нь ч ийм хэрэгт Рагад Хусейныг буруутган Интерпол “улаан санамж” гэдгийг гаргаж, янз бүрийн орны хууль хяналтын байгууллагад түүнийг хайхад дэмжлэг үзүүлэхийг санал болгосон байлаа. Ирак Иорданаас Рагадыг шилжүүлж өгөхийг шаардсан ч тэр нь бүтээгүй юм. Рагад Иракийн дайн эхэлсэн 2003 онд Иракийг орхин гарсан ба 2006 онд тэрээр эцгийнхээ өмгөөллийн асуудлыг зохион байгуулахаар оролдож байв.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-04-06 180.235.166.158

sain ohin

Avatar

Зочин 2010-04-06 220.101.137.13

tegeegui sh d

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж