Аваргын зурганд өгсөн хөгжилтэй тайлбарууд

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Аваргын зурганд өгсөн хөгжилтэй тайлбарууд

Аваргын зурганд өгсөн хөгжилтэй тайлбарууд

Олимпийн алт, мөнгөн медаль дээрээ Дэлхийн аваргын хүрэл медаль нэмж, монгол түмнээ баярлуулсан Н.Түвшинбаяр аварга шийдвэрлэх барилдааны дараа ийн сэтгэгдлээ хуваалцжээ. “Бээжин-2008” олимпийн наадмаас хойш бэртэл, гэмтэл, бэлтгэл сургуулилтын хүнд хэцүү үеийг даван туулсаар арваад жилийн дараа дэлхийн дэвжээнээс медаль хүртэнэ гэдэг түүнийг ямар агуу тамирчин болохын эргэлзээгүй баталгаа. Тэр тусмаа Рио-2016 олимпийн наадмаас хойшхи анхны том тэмцээндээ жин өгсч барилдаад, энэ амжилтыг үзүүлсэн нь түүнийг жүдогийн бас нэгэн тод түүхийн эзэн болгож байна.

Аваргын сэтгэгдэл
-Олон жил Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авахыг хүсч, мөрөөдөж, оролцож байсан. Өмнө нь хоёр удаа тавдугаар байрт, нэг удаа долдугаар байрт орж байсан. Дэлхийн аваргын медаль бол миний авахыг хүсч байсан медаль. Магадгүй, сүүлийнхээ дэлхийн аваргаас хүлээсэн медалиа авсан байх.

Өөрөөсөө толгой өндөр, жингээр хамаагүй илүү бөхчүүдтэй өрсөлдөж, амжилт гаргасан Н.Түвшинбаяр аваргын медалийн тавцан дахь зураг Монголын гэлтгүй дэлхийн жүдо бөх сонирхогчдын хувьд хамгийн хайрлан, хүндэтгэмээр агшин байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж