Олимпийн алт, мөнгөн медаль дээрээ Дэлхийн аваргын хүрэл медаль нэмж, монгол түмнээ баярлуулсан Н.Түвшинбаяр аварга шийдвэрлэх барилдааны дараа ийн сэтгэгдлээ хуваалцжээ. “Бээжин-2008” олимпийн наадмаас хойш бэртэл, гэмтэл, бэлтгэл сургуулилтын хүнд хэцүү үеийг даван туулсаар арваад жилийн дараа дэлхийн дэвжээнээс медаль хүртэнэ гэдэг түүнийг ямар агуу тамирчин болохын эргэлзээгүй баталгаа. Тэр тусмаа Рио-2016 олимпийн наадмаас хойшхи анхны том тэмцээндээ жин өгсч барилдаад, энэ амжилтыг үзүүлсэн нь түүнийг жүдогийн бас нэгэн тод түүхийн эзэн болгож байна.
Өөрөөсөө толгой өндөр, жингээр хамаагүй илүү бөхчүүдтэй өрсөлдөж, амжилт гаргасан Н.Түвшинбаяр аваргын медалийн тавцан дахь зураг Монголын гэлтгүй дэлхийн жүдо бөх сонирхогчдын хувьд хамгийн хайрлан, хүндэтгэмээр агшин байв.
Холбоотой мэдээ