С.Зоригийн хэргийн талаар мэдээлэл сонсов (2011.09.09)

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

С.Зоригийн хэргийн талаар мэдээлэл сонсов (2011.09.09)

1914.09.08 Хиагт хотноо Хятад, Орос, Монгол гурван улсын хэлэлцээ эхлэв. Хэлэлцээ есөн сарын турш үргэлжилжээ.

1929.09.05 Бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах эвлэлийг байгуулах түр хороог байгуулагдав.

1962.09.10 МАХН-ын Төв хорооны III бүгд хурал хуралдав. Хурлаар Д.Төмөр-Очироос “Намын эсрэг үйлдсэн ажил явуулгын тухай” гэсэн зохиомол улс төрийн хэрэг босгож, намын доторхи цэвэрлэгээ нэрээр олон хүнийг улс төрийн хэлмэгдэлд өртүүлж, нутаг заах, ажлаас нь халах зэргээр шийтгэжээ.

1963.09.06 БНХАУ-ын дарга Лю Шаоци БНХАУ-аас БНМАУ-д суух онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар Зян Цаньминыг томилов.

2011.09.09 Үндэсний аюулгүй байдлын зөвлөл С.Зоригийн хэргийн талаар анх удаа мэдээлэл сонсов.

2014.09.03 ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Монголд айлчлав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийжээ.

2015.09.08 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Монгол Улс байнга төвийг сахих тухай санаачилгыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэн, зөвлөмж гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж