Б.Янжаа IKEA-гийн нүүр царай болов

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

NEWPLUS

Б.Янжаа IKEA-гийн нүүр царай болов

“Авьяаслаг шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн болж байсан Б.Янжаа тавилга үйлдвэрлэлийн салбарт дэлхийд тэргүүлэгч IKEA брэндийн нүүр царай болжээ.

Тэрбээр Шведээс гаралтай IKEA брэндийн 2018 оны загваруудыг багтаасан 328 хуудас бүхий каталогийг ердөө долоо хоногийн хугацаанд нэгд нэгэнгүй цээжилж, IKEA-гийн АМЬД КАТАЛОГИ болсон гэнэ.

Б.Янжаа “Авьяаслаг шведүүд” шоуны тайзнаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, 90 секундын дотор тэдний нэрийг огтхон ч алдаа мадаггүй цээжилснээр шүүгчдийг алмайруулж, “Алтан баззер” хүртэж байсан юм.

Тэрбээр Ой тогтоолын дэлхийн аварга тамирчин. Швед улсын нэрийн өмнөөс ДАШТ-ээс алтан медаль хүртэж байсан юм. Саяхан эх орондоо ирээд Монголынхоо нэрийн өмнөөс Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Монголын баг онцгой амжилт үзүүлээд ирсэн.

Б.Янжаа дөрөвхөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьжээ. Одоо тэр 22 настай. 20-иод жил гадаад оронд амьдарсан ч монгол хэлээр маш сайн ярьдаг. Бас 14 орны хэл мэддэг.

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж