Долоо хоногийн өрнийн зурхай

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай

Долоо хоногийн өрнийн зурхай

(2017.IX.04-2017.IX.10)

ХОНЬ

Ойрын хугацаанд хийхээр бодож төлөвлөж байсан томоохон ажил, хүсэл зорилгоо биелүүлэхэд тун ойрхон иржээ. Ажил төрөл бүтэмж муутай, саад тотгор арвинтай өдрүүд ард хоцорч, од эрхэс таны ажил төрлийг ивээх байрлалд шилжлээ. Лхагва гаригт бүтэн сар таны зөн билэг, зүүдийг манах учир зөн совиндоо итгэ. Энэ долоо хоногт та ажил мэргэжилтэй холбоотой баяртай мэдээ дуулах бололтой.

ҮХЭР

Өнгөрсөн хэдэн өдрийн турш та бусдын төлөө санаа зовинож, гэр бүлийнхээ амьдралд санаа тавьж байсан бол айсуй долоо хоног од эрхэс таныг шагнах болно. Баяр баясгалан, аз жаргал цаанаасаа л ундарч, амьдралын сайхныг та бахдан бишрэх бололтой. Хайр дурлал, хошин шогийн мэдрэмж тань маш өндөр байна. Тиймээс стресс, бухимдлаасаа түр ч болов хөндийрч, өдөр бүрийг аз жаргал дүүрэн өнгөрүүлээрэй. Лхагва гаригт онцгой нэгэнтэй учирч болзошгүй.

ИХЭР

Энэ долоо хоногт таны гол анхаарал ажил дээр чинь төвлөрөх бололтой. Хэрэв та үйлчилгээний салбарт ажилладаг бол чухал харилцагч нартайгаа тун болгоомжтой харьцахыг зөвлөе. Ажил, мэргэжилтэй холбоотой амжилт гаргаж, таатай мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр таны эрч хүч суларч, амьдралын хэмнэл удааширсан мэт санагдаж магадгүй. Тиймээс зарим нэг асуудлыг түр хойшлуулахад гэмгүй.

МЭЛХИЙ

Намрын завгүй өдрүүд иржээ. Таны хувьд ч ялгаагүй. Их ажлын хажуугаар найз нөхдөөс чинь цагийг аятайхан өнгөрүүлэх, хөгжилдөх санал ирэх бололтой. Татгалзаад хэрэггүй гэж зөвлөе. Учир нь энэ долоо хоногт таны бусадтай харилцах чадвар өндөр байх тул шинэ хүмүүстэй уулзаж, танилын хүрээгээ өргөжүүлэх нь хожим танд хэрэг болно. Ганц бие хүмүүс амралтын өдрүүдээр онцгой нэгэнтэй учрах бололтой.

АРСЛАН

Сэтгэл хөдлөл, огцом баярлах, гэнэтхэн сэтгэлээр унах гээд дэгэн догонтой өдрүүд ард хоцорч, аливаа асуудал бэрхшээл намжих хандлагатай болжээ. Санхүүгийн тал дээр няхуур байгаарай. Өндөр үнийн дүнтэй худалдан авалт хийхийн өмнө гарах үр дүнг заавал тооцоолоорой. Өмнө нь бүтэлгүйтээд, нэг л урагшилж өгөхгүй байсан ажил хэрэг нааштайгаар шийдэгдэнэ. Мэдрэмж өндөр байх тул зөн совиндоо итгэ.

ОХИН

Олон жил хүсэж, хүлээж байсан зарим нэг чухал шийдвэрээ хэрэгжүүлэх тун таатай үе иржээ. Хувийн болоод хувьсгалын ажил бүтэмжтэй байна. Таны амьдралыг өөрчлөх чухал хүнтэй учрах бололтой. Амьдралдаа цоо шинэ алхам хийхэд хамгийн тохиромжтой үе. Олон нийтийн арга хэмжээнээс татгалзах хэрэггүй.

ЖИНЛҮҮР

Ул суурьтай, няхуур байх долоо хоног айсуй. Мягмар гаригт таны зөн совин онцгой хурц байх тул ажлын болоод амины чухал асуудлыг та нарийн тооцоолж, шийдвэр гаргаж чадна. Өөртөө итгэлтэй байгаарай. Эргэн тойрны хүмүүсийн хэл ярианаас илүү дотоод хүндээ итгэ. Бие дааж ажиллавал үр дүнд хүрнэ. Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай. Сугалаанд хожих, олз олох гэх мэт онцгой содон үйл явдал тохиож болзошгүй.

ХИЛЭНЦ

Амьдрал буцалсан хэвээрээ л байна. Толгой өндийх завгүй, өдөр хоног харвасан сум мэт өнгөрч байгаа ч ирээдүйд олон эерэг хандлага танд авчрах болно. Таны сэтгэн бодох чадвар, бүтээлч чадвар маш өндөр байх болно. Тиймээс шинэ содон санаагаа алдалгүй тэмдэглэж аваад, ажил хэрэг болгоорой.

НУМ

Алдар нэр, амжилтын долоо хоног айсуй. Алдаагаа залруулж, удирдлагууддаа үнэлүүлэх бололтой. Магадгүй тушаал дэвших, цалингаа нэмүүлж ч болох юм. Дараагийн том алхам хийх зам чинь нээлттэй байна. Хүсэж байсан зүйлээ биелүүлж, өөрийгөө урамшуулаарай. Эрүүл мэнддээ анхаар.

МАТАР

Толгойд түмэн бодол эргэлдэж, гарц шийдэл олж чадахгүй будилж байсан үе өнгөрч, эцэст нь та бүрэн зураглалаа гаргаж чадна. Шинэ содон хүмүүстэй уулзаж, өөрийгөө шинэ соргог энергиэр цэнэглэ. Аялж зугаалахад тохиромжтой. Удаан уулзаагүй, холбоо тасарсан найзтайгаа уулзах бололтой.

ХУМХ

Шат ахихын тулд хамгийн чухал алхмууд нь юу байж болохыг ухаарч мэдэхийг оролд. Цаг наргүй хөдөлмөрлөж байгаа үр дүн, бүтэмж муутай байгаагийн шалтгаан нь таны төлөвлөлт, зохион байгуулалттай холбоотой байж мэднэ. Бодит байдлыг сайтар тунгаа. Ялангуяа мөнгөний асуудалд болгоомжтой хандаарай. Амралтыг өдрүүдийг өөртөө зориулж, амарч, сэргэж авахыг хичээгээрэй.

ЗАГАС

Завгүй ажил гэсээр та ганцаардмал нэгэн болж хувирсан бололтой. Харин энэ долоо хоногт та олон нийтийн арга хэмжээнд гол дүр нь байж, ажил дээр ч, хувийн амьдралд ч чухал нөлөө үзүүлэх онцгой нэгэнтэй учрах бололтой. Од эрхсийн байрлалаас хамаарч таны мэдрэмж гойд сайн, та тун дурламтгай байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж