Шарил солигдож, орон нутагт хүргэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.09.04-нд нийтлэгдсэн

Шарил солигдож, орон нутагт хүргэгджээ

Шарил солигдож, орон нутагт хүргэгджээ

Эмгэг судлалын үндэсний төвд задлан шинжилгээ хийхээр хүргэсэн цогцос солигдсон хэрэг наймдугаар сарын 30-нд гарчээ. Нэг цогцсыг Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс хүргэж ирсэн бол нөгөө нь Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт нас барсан өвчтөнийх байжээ.

Талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр ар гэрийнхэн нь ирэхдээ цогцос андуурагдсаныг мэдсэн байна. Ингээд учир байдлыг лавлатал, цогцсыг андуурч Баянхонгор аймаг руу явуулсан байжээ. Баянхонгор руу Нэгдүгээр эмнэлэгт нас барсан өвчтөний ар гэрийнхэнтэй холбогдтол, оршуулах ёсыг үйлдсэн байсан тухай эх сурвалж хэллээ. Хоёр тал холбогдож, хүнд нөхцөл байдлыг зохицуулахаар шарилыг солилцсон хэдий ч энэ бол хариуцлагын ноцтой алдаа юм.

Тодруулахад, гэмт хэргийн гаралтай хэргийн улмаас нас барсан хүний цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжилдэг бол Эмгэг судлалын үндэсний төв нь эмнэлгүүдэд нас барсан тохиолдлыг шинжилж, шалтгааныг тогтоодог. Энэ хоёр төвийн шарил хадгалах байр үндсэндээ нэг гэж болно.

Дээрх хоёр байгууллагын аль алинд нь цогцос задлан шинжлэх, цаг наргүй бөгөөд хүнд албанд ажилладаг хүн цөөн байдаг учир энэ нь алдаа гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг байж болох юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж