БНАСАУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарлав

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

БНАСАУ устөрөгчийн бөмбөг амжилттай туршсанаа зарлав

“Евро стандартыг нутагшуулах нь” сэдэвт сургалт, семинарыг Говь-Алтай аймгийн төв Алтай хотод зохион байгууллаа.

Хойд Солонгосын дэглэм устөрөгчийн бөмбөг туршсан нь амжилттай болсон талаар тус улсын төрийн мэдээллийн  KCNA агентлаг мэдээлэв. Түүнчлэн зургаа дахь удаагийн цөмийн туршилт төгс гүйцэтгэлтэй болсныг онцлон тэмдэглэжээ. 

Энэхүү зэвсэг нь тив хоорондын тусгалтын баллистик пуужинд суурилуулахаар бүтээгдсэн гэнэ.

Олон улсын хөндлөнгийн шинжээчид Пхеньян үнэхээр устөрөгчийн бөмбөг туршсан болохыг 100 хувь батлах боломжгүй гэж мэдэгдэж байна.

Цөмийн туршилт хийгдэхээс хэдхэн цагийн өмнө Пхеньян тив хоорондын тусгалтай баллистик пуужинд суурилуулах боломжтой устөрөгчийн бөмбөг бүтээснээ зарласан юм. Удалгүй 6.3 магнитудын хүчтэй чичирхийлэл Хойд Солонгосын цөмийн туршилт явуулдаг цэгийн орчмоос мэдрэгдсэн юм.

NORSAR хэмээх хөндлөнгийн шинжээч байгууллагын тооцоолсноор Хойд Солонгосын хөгжүүлсэн устөрөгчийн бөмбөгийн чадал 120 килотонн байх боломжтой гэнэ. Энэ нь умардуудын урьд өмнө туршиж байсан цөмийн зэвсгүүдээс даруй 10 дахин хүчтэй ажээ. 

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж