Маргаашнаас газар өмчлүүлэх аян эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

Маргаашнаас газар өмчлүүлэх аян эхэлнэ

Зохиолын дууны ханхүү гэгддэг МУГЖ С.Жавхлан энэ жил улс төрд хүч үзэж нэлээд амьсгал дээгүүр явж байгаад саяхан гэрийн бараа харж ар гэр, үр хүүхдээ халамжлаад байгаа гэнэ.

Нийслэлийн газрын албанаас иргэдэд оршин суугаа газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор гурван сарын аяныг зохион байгуулах гэж байна. Энэхүү аян маргааш буюу есдүгээр сарын 4-өөс хэрэгжиж эхлэх бөгөөд аян болон, эзэмшлийн газраа хэрхэн өмчлөх талаар иргэдэд мэдээлэл өгөх өдөрлөгийг есдүгээр сарын 4-ний өдөр Дүнжингарав төвд зохион байгуулах аж.

Эзэмшил газартаа олон жил амьдарсан иргэд энэхүү өдөрлөгт ирж аянд таны оршин суугаа газар багтсан эсэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, зөрчилтэй бол зөрчлөө хэрхэн арилгах зэрэг өөрт хэрэгтэй мэдээллээ авах боломжтой юм.

Гурван сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү аяны хүрээнд нийслэлийн төвийн 6 дүүргийн 43 хорооны 3442 нэгж талбарт иргэний ахуйн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газраа өмчлөхөд нь дэмжлэг  үзүүлэх аж Аянд хамрагдсан 3442 нэгж талбарт Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 4, 20, 22, 23, 27, 30, 31 дүгээр хорооны 366, Хан-Уул дүүргийн 10,11 дүгээр хорооны 13, Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 8, 9, 10, 12, 13, 14, 16, 17, 19, 22, 24, 27 дугаар хорооны 2251, Баянгол дүүргийн 9, 10, 11, 16, 20, 21, 22 дугаар хорооны 269, Чингэлтэй дүүргийн 8, 9, 10, 11, 12, 13 дугаар хорооны 209, Сүхбаатар дүүргийн 9, 11, 12, 13 дугаар хорооны 334 нэгж талбар багтаж байна гэж Нийслэлийн газрын албанаас мэдээллээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж