Драмын жүжигчид хөдөөг зорино

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

Драмын жүжигчид хөдөөг зорино

Дэлхийн кино ертөнцийн шилдгүүд өөрсдийн уран бүтээлээ сойдог томоохон кино наадмын нэг “Торонто” олон улсын кино наадам өнгөрсөн долоо хоногт болж, шилдгүүдээ шалгаруулсан байна.

УДЭТ-ын уран бүтээлчид энэ  сарын 9-21-ны өдрүүдэд орон нутагт аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна. Тус театрынхан есдүгээр сарын  9, 10-нд Архангай аймгийн Цэцэрлэг хотод, 12-нд Тосонцэнгэл суманд, 14, 15, 16-нд Завхан аймгийн Улиастай хотод, 19, 20, 21-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын үзэгчдэд уран бүтээлээ хүргэх аж.Аялан тоглолтын хөтөлбөрт  зохиолч, найруулагч Н.Ганхуягын  “Бүүвэй”,  “Красногоров-7”  төслийн хүрээний шилдэг бүтээл “ Би ч гэсэн жаргамаар байна”, хүүхэд багачууддаа зориулж Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүдийг тоглох юм. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болдэрдэнэ, Г. Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал зэрэг театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 30 гаруй уран бүтээлчид багтсан байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж