Монголын театрын музей кино танхимтай болжээ

Хуучирсан мэдээ: 2017.09.03-нд нийтлэгдсэн

Монголын театрын музей кино танхимтай болжээ

Цэргийн хамгаалалтын ротын VII ээлжийн багийн бие бүрэлдэхүүнийг үдэн гаргах, жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өчигдөр Зэвсэгт хүчин жанжин штаб /ЗХЖШ/-ын жагсаалын талбайд боллоо.

Монголын театрын музей дэлгэцийн бүтээлд зориулан кино танхимтай болжээ. 1991 онд байгуулагдсан тус музейд “Кино, хөгжмийн танхим” гэж байсан бөгөөд кино болон хөгжмийн танхим болгон салгаж засварласан байна.  Цаашлаад дэлгэцийн бүтээлүүдийг үзүүлэх кино театртай болохоор төлөвлөж байгаа аж. Тус музейд “Ану хатан” киноны Галдан хааны ордны макет, “Гарын таван хуруу” киноны Шагдарын хашааны макет, “Алтан өргөө- киноны Сүмбээ буюу жүжигчин Б.Зоригийн дүрээ бүтээсэн байдлаар нь зотон будгаар буулгасан хөрөг, мөн 1944 онд “Цогт хунтайж” кинонд хэрэглэсэн хувцас хэрэглэл, зураг авалтыг хийсэн камер зэргийг үзэж сонирхох боломжтой юм. Монголын театрын музейн сан хөмрөгт 9000 гаруй бүтээл хадгалагддаг бөгөөд үүний 10 хувь нь дэлгэцийн бүтээл байдаг аж. Тус музейд Монголын кино урлагтай холбоотой бүхий л  баримт эд зүйлс хадгалагддаг.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж