“Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн эхний хоёр байрт орж “Хүрхрээ үндэсний лиг”-ийн эрх авах гэсэн багуудаас гадна нэгдүгээр лигээс УАШТ-руу уруудахгүйн төлөөх өрсөлдөөн сонирхолтой өрнөж байна.
“Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн сүүлийг мушгиж байсан Дорнод аймаг, Ховд аймгийн шигшээ багийн тоглогчдоос бүрдсэн “Вестерн” клубтэй тоглолоо. Хоёр баг өнгөрөгч сард болсон 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээний хасагдах шатанд учраа таарахад Дорнод аймаг, Ховд аймгийг торгуулийн цохилтоор буулган авч байсан. Л.Наранбаатар дасгалжуулагчтай Дорнод аймгийн залуус өчигдрийн тоглолтод ч мөн адил илүүрхэж 3:1-ээр хожлоо. Дорнод аймгаас Л.Отгонбаяр /32’/, Д.Анхбаяр /52’/, Э.Хосбаяр /64’/ нар оруулсан бол “Вестерн”-ий нэг гоолыг Б.Галмандах 49 дэх минутад өөрийн нэр дээр бичүүлсэн. Дорнод хожиж гурван оноо авсанаар “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн сүүлийн багууд болох “ХАД”, Шарын гол, Дорнод аймгийн багууд ижил есөн оноотой боллоо. Өнөөдөр 12:00 цагаас ХАД, Дорнод аймгийн багууд шийдвэрлэх тоглолт хийнэ.
Эх сурвалж: МХБХ
Холбоотой мэдээ